Мэдээ рүү

2026 оны 9-р сарын 21

АЛТАН ЦОМ-ын эзэн ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан "Алтан Цом" багийн барилдаанд түмэн олноо баясган сайхан барилдаан өрнүүлж, тэнгэр заяат монгол бөхийн ухаан бяр, уран мэхийг төгс харуулан Тэргүүн байр эзлэн АЛТАН ЦОМ-ын эзэд болсон ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ багт халуун баяр хүргэе.

Энэ хугацаанд арын албанд ажилласан Хатант Интернэшнл ХХК-ий хамт олондоо халуун талархал илэрхийлье.

Монгол түмнийг Үндэсний бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай!