Хатант Интернэшнл · ХХК

МОНГОЛЫН ТАЛ НУТГААС ДЭЛХИЙН ТАНСАГ БРЭНД.

Байгалийн гаралтай, эко, хүний биед ээлтэй хамгийн тансаг бүтээгдэхүүний түүхий эд монгол ямааны ноолуурын нууц юунд оршдог вэ?

Нүүдлийн мал аж ахуйн өгөөж, ашиг шимийг хүнд хамгийн ээлтэй болгодог хүчин зүйл нь далайн түвшнээс 1500 метрийн өндөрлөгт оршдог Монгол орны байгалийн эрс тэс уур амьсгал. Таван хошуу малын дотроос ямаан сүрэг зундаа бэлчээр сорчилж идээшилдэг, өвөлдөө -40 хэмийн хүйтнийг өнтэй давахын тулд зөөлөн, хөнгөн, дулаан, нарийн ширхэгтэй ноолуур ургуулдаг өвөрмөц амьтан. Хэр их хүйтэрнэ төдий чинээ урт, нарийн зөөлөн ноолуур ургана. Монгол ямааны “бэлчээрийн органик ноолуур”-ыг дэлхийд танигдах чанарыг Хатант Интернэшнл ХХК брэнд болгон хөгжүүлж байна.

Гэрчилгээ

Бүгдийг үзэх
  • IFOAM органик
  • ISO 9001:2015
  • ISO 14001:2015
  • ISO 45001:2018
  • SFA Gold Award
  • Шилжилтийн үеийн органик

Гарал үүсэл

НЭГ БЭЛЧЭЭР, НЭГ ҮЙЛДВЭР

Эх газрын өндөрлөгт орших Монгол орны өвөл тэсгим хүйтэн. Өвлийн улирлыг даван туулахын тулд ямааны арьсан доор нарийн ширхэгтэй, дулаан ноолууран хөрс ургаж, малын биеийг хүйтнээс хамгаалдаг. Хаврын дулаан ирэхэд малчид бэлчээрийн ямааны ноолуураа гараар самнан, үнэт түүхий эдийг цуглуулна. Ингэж эх нутгийн бэлчээрээс гараар самнаж цуглуулсан ноолуур Хатант Интернэшнлийн Улаанбаатар дахь үйлдвэрт хүрч, ангилах, угаах, самнах нарийн технологи бүхий шат дамжлагаар боловсруулагдана. Нэг бэлчээрээс ирсэн ноолуур нэг үйлдвэрт угааж, самнагдаад дэлхийн хэрэглэгчдийн гарт хүрэх аяллаа эхлүүлдэг.

16.5

микрон, дундаж

2002

оноос хойш

100%

Монгол ноолуур

Таван аймаг.

Үйлдвэр · Улаанбаатар

Аймаг дээр дарна уу.

ХЭНТИЙ АЙМАГ

Хэнтий аймгийн нутагт байгалийн өвөрмөц зүс бүхий ямаан сүрэг элбэг. Байгалийн цагаан болон цайвар өнгийн ноолуур нь үйлдвэрлэлийн шатанд химийн аргаар цайруулах шаардлагагүй тул ширхэгт нь гэмтдэггүй бөгөөд ямар ч өнгөнд хувирган будахад хамгийн тохиромжтой байдаг давуу талтай.

Эндээс бэлтгэсэн ноолуур

1 КИЛОГРАММ НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ДАМЖЛАГА

  1. 01

    ЦУГЛУУЛАХ

  2. 02

    АНГИЛАХ

  3. 03

    УГААХ

  4. 04

    САМНАХ

Танилцуулга

Хатант интернэшнл ХХК-ийн үйлдвэр

Улаанбаатар дахь үйлдвэр. Ангилалт, угаалт, самналт.

САМНАХ

НАРИЙН, ЗӨӨЛӨН НООЛУУРЫГ ЯЛГАН АВАХ ШАТ

Түүхий ноолуурт ямааны бүдүүн хамгаалалтын үс буюу хялгас холилдсон байдаг. Самнах процесс нь энэ хялгасыг салгаж, зөвхөн нарийн микронтой, зөөлөн цэвэр ноолуурыг үлдээдэг хамгийн чухал шат юм. Ингэснээр ноолуурын жинхэнэ чанар тодорч, тансаг ангиллын бүтээгдэхүүн хийхэд бэлэн болдог.

  1. ЦУГЛУУЛАХ

    01

    ЦУГЛУУЛАХ

    Хаврын улиралд ямааны түүхий ноолуурыг гараар зөөлөн самнан авдаг. Ноолуурыг хүчээр салгахгүй, малд ээлтэй уламжлалт арга хэрэглэдэг нь түүхий эдийн чанарыг хамгаалж, ширхэгийг гэмтээлгүй цэвэр байдлаар нь хадгалдаг.

  2. АНГИЛАХ

    02

    АНГИЛАХ

    Ноолуурыг ангилах шатанд өнгө, ширхэгийн урт, цэвэр байдлаар нь гараар нямбай ялгана. Ингэснээр үйлдвэрлэлд зөвхөн шаардлага хангасан, чанарын зэрэглэл өндөр түүхий эд орж, эцсийн бүтээгдэхүүний жигд, тансаг чанарыг баталгаажуулдаг.

  3. УГААХ

    03

    УГААХ

    Түүхий ноолуурыг угаах явцад ширхэгтэд наалдсан тос, шороо, бохирдлыг бүрэн салгаж, ноолуурыг цэвэр, зөөлөн байдалд нь оруулдаг. Энэ шат нь дараагийн боловсруулалт жигд, чанартай явагдах үндэс болдог.

  4. САМНАХ

    04

    САМНАХ

    Самнах үе шатанд түүхий ноолуурт холилдсон хялгас үсийг машинаар салгаж, зөвхөн 16.4–16.5 микрон нарийвчлалтай цэвэр ноолуур үлддэг. Ингэснээр хамгийн зөөлөн, тансаг ангиллын бүтээгдэхүүн хийхэд тохирох чанартай ноолуур бэлтгэгддэг.

Үйлдвэр