2026 оны 8-р сарын 30
Төв Азийн III Органик Форум ба Экспо – 2026-д оролцлоо
Бид байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд “Төв Азийн III Органик Форум ба Экспо – 2026” арга хэмжээнд амжилттай оролцлоо.
Энэхүү форум, экспо нь Төв Азийн орнуудын органик үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, экспортын чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж байна.
Бид энэхүү арга хэмжээнд оролцсоноор Монгол ноолуурын үнэ цэнэ, байгальд ээлтэй үйлдвэрлэл, органик болон тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдлыг олон нийт, салбарын төлөөлөл, хамтран ажиллагчдад хүргэх боломжтой байлаа.
Алсыг харъя — Органикийг сонгоё.
Монгол ноолуурыг дэлхийд.





